CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Лхас хотыг зорих жуулчдын тоо нэмэгджээ

07-18-2019 14:50

 БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орны Лхас хотод 2019 оны эхний хагас жилд 6.42 сая жуулчин иржээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 18.72 хувиар илүү байгааг Лхас хотын аялал жуулчлалын газраас мэдээлэв. Мөн хугацаанд тус хот аялал жуулчлалын салбараас 1.58 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оноос 25.46 хувиар өссөн үзүүлэлт юм. Түвдийн төв Лхас хотод буддын шашны онцгой дурсгал болох Потала ордон, Жокан хийд бий. Өвлийн улиралд жуулчдыг татахыг тулд нислэгийн үнийг хөнгөлөх мэт олон талт арга хэмжээ авдаг байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр