CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлгүүрт царайгаа уншуулж тооцоо хийнэ

07-18-2019 12:01

Хятадын цахим төлбөр тооцооны үйлчилгээний Alipay программ хангамжийн компани нь хэрэглэгчийн нүүрний дүрсийг таних төлбөрийн системтэй үйлчилгээг тус улсын номын дэлгүүрийн хамгийн том сүлжээ болох Синьхуа номын дэлгүүрийн салбаруудад нэвтрүүлж эхэлжээ.
Тэмээлзгэнэ /Dragonfly/ гэх нэртэй төхөөрөмжийн эхний багц болох цахим борлуулалт худалдааны систем бүхий төхөөрөмжийг Жэжянь мужийн 40 гаруй Синьхуа номын дэлгүүрт байрлуулсан байна. Хэрэглэгчийн нүүрний төрхөөр таних уг төхөөрөмжинд нэмэлтээр beauty filter буюу тухайн хэрэглэгчийн царайг тод, өөгүй, хөөрхөн харагдуулах программ давхар суурилуулжээ.
beauty filter буюу тухайн хэрэглэгчийн төрхийг улам тодруулан гоё харагдуулдаг уг программыг эмэгтэй хэрэглэгчдийн санал гомдлын дагуу уг төхөөрөмжинд суурилуулсан байна. Үүнийгээ дагаад  нүүр таних систем бүхий төлбөр тооцооны төхөөрөмжийг ашиглах эмэгтэй хэрэглэгчийн тоо ихээхэн нэмэгдсэн гэж Alipay компанийн мэргэжилтэн ярьжээ. Хүний нүүрний төрх таниулан төлбөр тооцоо хийх систем нь цахим орчинд нууц үгээ алдах эрсдэлийг тэр бүр учруулахгүй учир хэрэглэгчдэд илүү их итгэлийг өгнө хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.
Нүүрний төрх таниулан төлбөр тооцоо хийдэг гэх Alipay программын мэдээллийн санд одоогоор бүртгэлтэй хэрэглэгчийн 80 хувь нь 1980-2000 онд трсөн хүмүүс байдаг аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ