CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Зүүн хойд Азийн соёл урлагийн хоёрдугаар үзэсгэлэн Харбин хотноо нээгдэв

07-18-2019 14:59

БНХАУ-ын Хармөрөн мужийн төв Харбин хотноо Зүүн хойд Азийн соёл, урлагийн хоёрдугаар үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнд Хятадын 311, Орос, Солонгос, Япон зэрэг есөн орны 30 гаруй байгууллага оролцож байна. Нийт 30 000 ам дөрвөлжин км талбайг хамарсан энэхүү үзэсгэлэн найман хэсэгтэй бөгөөд үүнд Хятад үндэстний, олон улсын, тоон соёлын, анимац, видео тоглоомын хэсгүүд тус тус багтжээ. Үзэсгэлэнгийн үеэр соёл, шинжлэх ухаан-техник болоод Хятадын уламжлалт соёлын ололт амжилтыг ихээхэн онцолж буйг холбогдох албаныхан мэдээлж байна. Зүүн хойд Азийн бүс нутаг дахь хот суурингуудын хэв маягийг сурталчлан таниулж, соёлын солилцоог эрчимжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэ төрлийн анхны үзэсгэлэнг Харбин хотноо 2018 онд зохион байгуулсан билээ. Энэ удаагийн үзэсгэлэн долоон сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр