CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гадаадын зарим иргэдийг визийн тусгай хөнгөлөлтөд хамруулав

07-18-2019 14:47

 БНХАУ өчигдрөөс эхлэн тухайн улсын хилээр орж гарч буй гадаадын иргэдийн бүртгэлийг хялбаршуулах 12 төрлийн арга хэмжээг эхлүүллээ.
Энэ нь Хятадын Нийгмийн аюулаас хамгаалах яамнаас хэрэгжүүлж буй бодлогын 60 гаруй ажлын нэг бөгөөд гадаад иргэд, цагаачдын БНХАУ-д зорчих нөхцлийг нь хялбарчилснаар улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үр өгөөжөө өгнө гэж үзэж байгаа юм. Нийгмийн аюулаас хамгаалах яамнаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр дээд боловсролын дипломтой, Хятад улсын хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулсан гадаадын зарим иргэдийн оршин суух эрх, визийн нөхцөлийг хөнгөлнө гэж мэдэгдэв. Ингэхдээ хүүхэд болон төрөл садныг нь ч дээрх нөхцөлд давхар хамруулах юм байна. Түүнчлэн нэр хүндтэй их дээд сургууль, шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгүүдэд гаднаас уригдан ирж ажиллаж байгаа мэргэжилтнүүд 2-5 жилийн хугацаатай виз даруулах боломжтой ажээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, техник технологи болон менежментийн мэргэжилтэн нийт 133 мянга гаруй гадаадын иргэнд оршин суух тусгай зөвшөөрөл олгоcон тухай тус улсын Гадаадын иргэн харьяатын газрын төлөөлөгч Чэнь Бин мэдээллээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ