CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын үндэсний домайн нэр “.сn” хэрэглээ 21 саяд хүрчээ

07-17-2019 15:40

 Интернэт орчинд 2018 оны сүүлч гэхэд “.cn” гэсэн өртгөлтэй интернэт домайны тоо 21.24 сая хүрсэн гэх тооцоог Хятадын интернэт сүлжээ, мэдээллийн төвөөс мэдээлжээ.
Интернэт орчинд Хятад улс буюу англи хэлнээ China гэх үгийн товчлолоор “.cn” өргөтгөлтэй домайн нэрийг хэрэглэдэг билээ. Тухайн улсын интернэт дэх тодотгол гэж хэлж болох энэхүү домайн нэрийн хэрэглээний талаарх 2018 оны тайлангийн мэдээллийн хурлыг Хятадын интернэт сүлжээ, мэдээллийн төвөөс зохион байгуулсан бөгөөд үүнд тус салбарын 1000 гаруй эрдэмтэн, мэргэжилтэн хамрагдсан байна. Өнгөрсөн онд л гэхэд “.cn” өргөтгөлтэй домайн нэрийн хэрэглээ 1.72 саяар нэмэгджээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ