CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чунчин хот 5G сүлжээтэй автомат жолоодлоготой машины замтай болно

07-17-2019 15:45

Хятадын Чунчин хот тун удахгүй буюу энэ наймдугаар сарын сүүлчээр 5G сүлжээнд суурилсан автомат удирдлагатай машин явах туршилтын замаа нээхээр болжээ.
Энэхүү зам нь 4-р түвшний өөрийгөө жолоодон удирдах чадвартай төхөөрөмжөөр тоноглосон бөгөөд тус зам нь 470 мянга кв метр талбайг хамрах аж. Үүнээс гадна зургаан төрлийн программаар хангасан. Эдгээр нь замын хөдөлгөөний болзошгүй аюулыг урьдчилж мэдээлэх, замын зураглалын мэдээлэл, 5G сүлжээнд тулгуурласан шууд дамжуулалт болон автомашины алсын зайн удирдлага зэргээс бүрджээ. 
5G сүлжээнд хамрагдсан автомат удирдлагатай машины замын туршилт нь тавдугаар сараас эхэлсэн юм.
5G сүлжээнд суурилсан автомат удирдлага бүхий машины энэ төрлийн замыг өмнө нь Хятадын Бээжин, Шанхай зэрэг хэд хэдэн хотод нээх байжээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ