CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улсын үнэ төлбөргүй мэс заслын хөтөлбөр хүүхдүүдэд итгэл найдвар өгч байна

07-17-2019 15:42

 Сей Муё гэх өсвөр насны охин төрөлхийн зүрхний өвчтэй төрсөн ч Хятадын мэс заслын алтан гартай эмч нарын ачаар өвчнөөсөө ангижирч эрүүл саруул болж гэртээ иржээ.
2018 онд Хятад-Камбожийн эмч нарын хамтран зохион байгуулсан “Зүрхээ хайрла” аяны хүрээнд оношлогоонд хамрагдсан 12 настай Муё охин төрөлхийн зүрхний өвчтэй төрсөн  гэдгээ тухайн үед л онош тогтоолгон мэджээ. Үүний дараа Хятадын Юньань мужийн Зүрхний судасны Фувай эмнэлэгт очин үнэ төлбөргүй эмчилгээнд хамрагдан өнгөрсөн оны зургадугаар сард мэс засалд орсон байна.
Мэс заслаас өмнө амьдрахад их хэцүү байсан. Би үргэлж л амьсгал давхцан цаг үргэлж л ядарч сульдаад уначихдаг байлаа. Гэхдээ эмчилгээнд хамрагдан одоо бол эрүүл саруул болж, юу хүссэнээ хийх болсон гэж Муё охин Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Юннань мужийн зүрх судасны өвчний Фувай эмнэлэг өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд одоогоор  төрөлхийн зүрх судасны өвчтэй 29 камбож хүүхдийг эмчлэн эрүүл саруул болгон сайн үйлийн аян хийгээд байгаа юм.
Хятад улсаас санхүүжүүлж буй гурван жилийн хугацаатай үнэгүй төлбөргүй тус хөтөлбөрийн хүрээнд камбожийн 100 хүүхдийн үнэ төлбөргүйгээр мэс засалд хамруулахаар төлөвлөжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ