CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян: Эдийн засгийн эрүүл тогтвортой байдлыг хадгална

07-17-2019 15:21

 Энэ сарын 15-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян эдийн засгийн нөхцөл байдлын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийг хуралдуулан, эдийн засгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, дараагийн шатны бодлого төлөвлөгөөг сонсов.

Оны эхний хагас жилд Хятадын эдийн засаг тогтвортой өсч, гайхалтай уян хатан байж чадлаа. Шинээр буй болж байгаа хөгжлийн чиглэлүүд нь үүнд чухал үүрэг гүйцэтгэжээ. Татварын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлснээр том компани, корпорацид бодит ашигтай байж, бизнес эрхлэгчдэд урамтай ажиллах итгэл төрүүлэв. "Интернет+" зах зээлийн чиг хандлага нь ажлын байрыг нэмэгдүүлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг сайжрууллаа Энэ нь Хятад улсын төрөөс авч байгаа макро эдийн засгийн бодлого зөв болохыг нотолж байгаа хэрэг  юм гэж тус хуралд оролцож байгаа Ли Юаньчүн, Ли Шүнлэй, Ү Гэ зэрэг мэрэгжилтэн болон "Xu Gong" корпораци, "Zhejiang Tailong Bank", "Mei Tuan" компаний  хариуцлагатнууд ярив.

Ли Кэчян: Он гарснаас хойш, Хятадын эдийн засгийн эргэлт сайжирч, тогтворжсоны зэрэгцээ урагш хөгжих байдлаа үргэлжлэн хэвээр хадгалж, зах зээлийн гол цогцын идэвх хүчнийг нэн ихээр чөлөөлж, хот сууринд шинээр 7 сая 300 мянган хүнийг ажлын байртай болгож, оршин суугчдын орлого нэгэн зэрэг өсөж, экологийн орчин үргэлжлэн сайжирч, хэсэг үзүүлэлт төсөөлснөөс сайн болсноор, иймэрхүү амжилт хялбар олдоогүй юм. Гэвч дэлхийн эдийн засгийн өсөлтийн өнөөгийн хөдөлгөгч хүчин буурай байж, худалдаа хөрөнгө оруулалт удаашрав. Ивээх үзэл толгой өндийж, дотоодын эдийн засгийг нөлөөлөх хүчин зүйл болон бэрхшээл сорилт улам олширч, уналтын дарамт зохих хэмжээгээр ихсэв. Иймээс өөрчлөлт нээлтийг хэлбэрэлтгүй урагшлуулж, "Зургаан талыг тогтвортой болгох" ажлыг ерөнхийлөн сайтар хийж, эдийн засгийн бүтцийн сайжралтыг ахиулж, эдийн засгийн тэнцвэртэй тогтвортой эргэлтийг хэвээр хадгалж, чансаатай хөгжлийг ахиулах хэрэгтэй гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ