CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

37 орон Хятадын байр суурийг дэмжив

07-15-2019 16:26

Синьхуа агентлагийн мэдээ, 12-нд, 37 орноос Женевт суугаа элчин сайд нар нэр хамтран, НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн дарга болон хүний эрхийн дээд албан тушаалтанд захидал илгээж, Хятадын Шиньжяний хүний эрхийн ажлын амжилт болон терроризмтой тэмцэх, хэт даврах ажиллагааг арилгах ажлын амжилтыг үнэлж, Хятадын Шиньжяний асуудлаарх байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Элчин сайд нар нэр хамтран бичсэн захидалдаа: Хятад улс хүнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлан, хүний эрхийн хөгжлийг ахиулах талаар асар их амжилт гаргаж, олон улсын хүний эрхийн үйлсэд ч хувь нэмрээ үзүүлсэн гэж магтан сайшаасан байна. Шиньжянд терроризмтой тэмцэх, хэт даврах ажиллагааг арилгах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн, Шиньжяний үндэстнүүдийн ард түмний үндсэн эрхийг баталгаажуулсан хэмээн тэд онцолсон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр