CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

БНХАУ-ын дэд дарга Монгол наадмын нээлтэд оролцов

07-12-2019 10:49

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань тэргүүтэй хөрш орнуудын хүндэт зочид Монгол Улсын үндэсний баяр наадмын нээлтэд урилгаар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ийн дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй тус улсын төр засгийн өндөрлөгүүд болон гадаад дотоодын албаны өндөр дээд зочид баярын нээлтийн ёслолд оролцож Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг үзэж сонирхов. Монгол наадам бол монголчуудын түүх, соёл, ёс заншлын илэрхийлэл билээ. Орчин цагийн судлаачид Монголын наадам Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зуунд үүссэн хэмээн тодорхойлдог. Тухайн үед морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн үздэг байж. Учир нь газар нутаг, эх орноо хамгаалахад эр хүнд энэ гурван чадвар хэрэг болох нь зайлшгүй. Тухайлбал морийг гарамгай унахын сацуу нум сум тавьж дайснаа устгана. Харин гардан байлдаанд сэлэмгүй оролцохдоо бөхийн мэх ашиглах шаардлагатай байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн нь бий. Эрийн гурван наадмын үеэр эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Бөх барилдах, нум сум харвах, морь уралдахдаа эртнээс уламжилсан дэг ёсыг баримталж, тусгай хувцас өмсгөл хэрэглэн, түрүүлсэн морь, бөхөд зориулж магтаал шүлэг хэлж цоллож алдаршуулдаг билээ. Басхүү түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваач, хурдан моринд цол, чимэг олгодог. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр