CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын цөөн тоот үндэстний наадам эхлэв

07-12-2019 11:43

Хятадын үндэстний цөөнхийн спортын 11-р их наадам ӨМӨЗО-ны төв Хөххотод морин уралдаанаар эхлэв.
Наадмын нээлтийн ёслолын үеэр улсын далбаа залах, уралдааны туг өргөх, хадаг дээдлэх баг болон шүүгчдийн зөвлөл, үндэстний хувцастай тамирчид тайзнаа жагслаа. Дараа нь төв талбайд бүгд босож зогсон төрийн дууллаа дуулцгааж, удаад нь “Хятад улсдаа би хайртай” хэмээх тус наадмын сүлд дууллыг эгшиглүүлэн тугийг өргөв. БНХАУ-ын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн дэд дарга Гүө Вэй Пин ёслолын нээлтийн үгийг хэллээ. Дараа нь ӨМӨЗО-ны нам засгийн удирдлагууд нээлтийн ёслолд баяр хүргэж үг хэлсэн юм. 6000 гаруй үзэгчийн нижигнэсэн алга ташилтан дунд урлагийн үзүүлэх тоглолтоор эхэлсэн тус наадмын уриа нь “Хятад үндэстэн нэг гэр бүл-Шинэ эринд хамтаар алхан оръё” хэмээх уриатай юм байна.
Хурдан морины уралдааны үеэр жороо морь, морин дээрээс сур харвах, хадаг шүүрэх уралдаанууд явагдах бөгөөд Хэбэй, Шаньси, Өвөр монгол, Хэнан, Юннань, Төвд , Хөхнуур, Шинжаан, Шинжааны цэргийн бүтээн байгуулалтын анги зэрэг есөн томоохон муж, орны төлөөлөгчдийн баг, 305 тамирчин, 365 морь , 13 тэмээ хурд хүчээ сорих юм. Уралдаан энэ сарын 17-нд өндөрлөнө. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ