CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Монголын сэтгүүлчдийн баг Юннаньд

07-12-2019 10:52

Монгол улсад наадам болж буй энэ өдрүүдэд Монгол улсын сэтгүүлчдийн баг Хятадын өмнөд нутаг болох Юннань мужид аялж тус бүс нутгийн цайны уламжлалтай соёлтой танилцаж явна.
Хятадын Төрийн зөвлөлийн урилгаар айлчилж байгаа Монголын сэтгүүлчид өчигдөр Лүнрүн цайны корпорацитай танилцсан байна. Лүнрүн нь 2003 онд байгуулагдаж, цай тарих, боловсруулах, борлуулах, судлан шинэчлэх, цайны соёлыг сурталчлах ажлыг нэгтгэсэн өндөр технологийн компани билээ. Лүнрүн цай нь Чаннин, Фэнчинь, Юньшань, Күньминд дөрвөн том үйлдвэрийн баазтай бөгөөд Хятадын баруун өмнөд бүсийг өөрийн бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэх стратегийн зорилт тавин ажиллаж байна. Их Хорийн чуулга уулзалт, БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт зэрэг олон улсын хэмжээний арга хэмжээнд Лүнрүн цайны дээжийг төрийн бэлэг болгож гадаадын удирдагчдад олон удаа бэлэглэсэн түүхтэй билээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр