CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад улс 5G-гийн сүлжээний байршуулалтаа түргэтгэнэ

07-11-2019 17:08

9-нд Бээжинд болсон Хятадын интернет сүлжээний 18-р хурлын нээлтийн ёслол дээр, олон мэргэжилтэн илэрхийлэхдээ: Хойшид Хятад улс 5G-гийн сүлжээний байршуулалтаа түргэтгэж, интернет сүлжээ, том өгөгдөл, хиймэл оюун ухаан болон бодит эдийн засаг зэргийг гүнзгий уялдуулж, 5G-гийг бизнесийн зориулалтаар хэрэглэх боломжийг сайтар ашиглаж, хэрэглээний салбар болон үйлдвэрлэлийн салбар дахь шинэ хэрэглээ, шинэ экологийг нээн хөгжүүлэх болно гэжээ.


Интернет сүлжээ мэндэлсний 50 жилийн ой энэ онд тохиож байна, бас Хятад улс олон улсын интернет сүлжээнд холбогдсон 25 жилийн ой тохиож байгаа. Мөн өдөр Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дэд ерөнхий нарийн бичгийн дарга Рэнь Жы-Ү Бээжинд танилцуулахдаа: 1994 онд Хятад улс албан ёсоор олон улсын интернет сүлжээнд холбогдож, өнөө Хятадын оптик кабелын нийт урт 43 сая км-т хүрч, интернет ашиглагчдын тоо 800 саяас давж, дэлхийн 50 орчим улс орон болон бүс нутагтай оптик Абелиар холбогдож, мэдээллийн дэд бүтцийн шинэ үеийн систем маш хурдтай бүрэлдэж байна гэжээ.

Рэнь Жы-Ү тэмдэглэхдээ: Интернет сүлжээ нь нэгэнт ирээдүйн өрсөлдөөний давуу байрыг эзэлж чадах эсэхийг тогтоох бэлгэ тэмдгийн чанартай салбар болов. Шинэ технологи бүтээх, шинэ салбар бүрдүүлэх, шинэ ажил төрлийг бий болгох болон орчин үеийн эдийн засгийн систем байгуулах зэрэг талаар орлуулж болшгүй тулгуур үүрэг гүйцэтгэж байна. Ирээдүйд, Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо интернет сүлжээг орчин үеийн бүтээн байгуулалтад нэн сайнаар үйлчлүүлэхийг бүх талаар ахиулж, бүх зүйлсийг холбох дэд бүтцийг байгуулж, "интернет+"-ийн үйл ажиллагааг гүнзгий ахиулах болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Холбогдох талын 5G-гийн сүлжээний байршуулалтыг ахиулж, хиймэл оюун ухаан зэрэг шинэ хэлбэрийн дэд бүтцийн байгуулалтыг дэмжиж, үр ашигтай хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлж, ирээдүйд чиглэсэн мэдээллийн дэд бүтцийн шинэ хэлбэрийн системийг идэвхтэй байгуулна. Үйлдвэрлэлийн уялдаа сайжралын шаардлагын дагуу, ‘интернет+’салбарын чансаатай хөгжлийн арга бодлогыг боловсруулж, инновацын үр ашгийг дээшлүүлэн, ‘интернет+’салбарыг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлнэ" гэжээ.

Хятадын мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Чэнь Жаошюн: Мэдээлэлжүүлэлтээр шинэ хөдөлгөх хүчнийг буй болгож, шинэ хөдөлгөх хүчнээр шинэ хөгжлийг ахиулах нь зангилаа үе шатыг туулах шаардлага ба чухал арга хэмжээ юм. Ирээдүйд цөм болсон зангилаа технологийн асуудлыг зохицуулж, үйлдвэрлэл судалгааг гүнзгий нэгтгэсэн технологи инновацын системийг төгөлдөржүүлж, өргөн хэрэглээг гүнзгийрүүлэн, хөгжлийн шинэ хөдөлгөх хүчнийг өргөжүүлнэ гэв.

2 "Их өгөгдөл, хиймэл оюун ухаан ба бодит эдийн засаг гүнзгий нэгдэж, үйлдвэрлэлийг дижиталжих, дижиталыг үйлдвэржихийг ахиулж, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний үйлдвэрлэлийн дижиталжуулж, интернетжүүлэн, ухаалаг болгох өөрчлөлтийг түргэтгэнэ. "

2019 он бол Хятадын 5G үйлдвэрлэл бүх талаар түргэн хөгжих зангилааны үе шат юм. Хятадын Инженерийн академийн академич Ү Хэчуань: Интернет сүлжээний хөгжлийн сүүлийн үе шатанд 5G технологийг бизнесийн зориулалттай ашиглах болж байна. Тухайлбал хэрэглээний интернет гүнзгийрэх ба үйлдвэрлэлийн интернет эхэлж хөгжих шатанд, мөн их өгөгдөл, хиймэл оюун ухаан зэрэг технологи хөгжлийн ид үед орох үеэр,5G технологи нь цагаа олж, хэрэглээ үйлдвэрлэлийн салбар дахь шинэ хэрэглээ, шинэ төлөв байдлыг буй болгоно. Үүнд авто машины сүлжээ нь 5G үйлдвэрлэл дэх хамгийн боловсронгуй бөгөөд тодорхой хэрэглээний талбай болно гэв.

3 "2022 онд 5G технологи бизнесийн зориулалттайгаар өргөн ашиглагдах болно. Авто машины сүлжээний салбар дахь хэрэглээ ч улмаар нэмэгдэж, 5G технологид тулгуурласан жолоочгүй авто машины аяллыг биелүүлнэ. 5G технологийг ашиглаж машин унааны цахим үйлчилгээ, авто машины сүлжээ авто машины үйлчилгээг буй болгож, түүнээс үүсэлтэй үйлдвэрлэлийн хэмжээ нь жил бүр 1.5 их наяд ам долларт хүрч, цар хүрээ нь авто машины салбараас өргөн хэмжээтэй байх болно. "

Интернетийн их хурлын үеэр банк санхүүгийн технологи, интернет боловсрол, интернетийн аюулгүй байдал ба цэгцлэлт нь мөн төлөөлөгчдийн өргөнөөр хэлэлцэх сэдэв болов. 5G технологид түшиж, бүх салбарыг холбон, хүмүүс интернет хөгжлийн нэн их хөдөлгөх хүчнийг буй болгоно гэв. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр