CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын дэд дарга Монгол Улсад айлчилж байна

07-10-2019 17:04

БНХАУ-ын Дэд дарга Ван Чишаний Монгол Улсад хийж буй айлчлал албан ёсоор эхэллээ. Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс ёслол төгөлдөр угтав.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар 7-р сарын 10-наас 12-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж байгаа юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр