CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Намын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

07-10-2019 11:34

9-нд Хятадын төв ба төрийн байгууллагын намын байгуулалтын ажлын хурал Бээжинд болов. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож чухал үг хэлэв. Шинэ төлөв байдалд нам ба төрийн байгууллага намын улс төрийн байгуулалтаар удирдлага болгож, намын төв хорооны найдвартай, иргэдийн сэтгэл ханамжтай үлгэр жишээ байгууллага нэгжийг байгуулах ёстой гэж Ши Жиньпин онцлов.

Ши Жиньпин: Нам ба төрийн байгууллагын намын байгуулалтыг эрхбиш тэргүүн байранд тавьж, үлгэр жишээ үзүүлэх ёстой. Энэ нь төв ба төрийн байгууллагын статус үүргээс тогтоосон юм.

"Төв ба төрийн байгууллага нь намын төв хорооноос хамгийн ойрхон, намын төв хороод шууд үйлчилдэг. Байгууллага нэгж болон бусад салбарын намын байгуулалтад зүг чигийг заах чухал үүргийг гүйцэтгэж байна. Намаа тал бүрээр цэгцлэх, өөрийгөө шинэчлэхийг гүнзгийрүүлэхэд төв ба төрийн байгууллага чанд хэрэгжүүлж, байгууллага нэгжийн намын байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй" гэв.

Төв ба төрийн байгууллага нэгж төв боловсон байдлыг буй болгож, шинэ өөрчлөлт шинэ дүр төрхийг иргэдэд мэдрүүлэх ёстой гэж Ши Жиньпин онцлов.
 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ