CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үндсэн хуулинд тангараг өргөх ёслол болов

07-09-2019 14:46

 Энэ сарын 8-нд Төрийн зөвлөлөөс зохион байгуулсан Үндсэн хуулинд тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Ли Кэчян оролцов. Төрийн Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга Сяо Же арга хэмжээг эхлүүлжээ.
“БНХАУ-ын үндсэн хууль” болон “Төрийн зөвлөлийн ажилтны үндсэн хуулинд тангараг өргөх тухай тогтоол”-ын дагуу 2018 оны 11-р сараас 2019 оны 6-р сарын хугацаанд тушаалд шинээр томилогдсон 25 байгууллага нэгжийн 28 хариуцлагатан тангаргаа өргөв. Энэ үеэр Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян “Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалд сайтар суралцах”-ийг чухлыг  онцлов. Мөн "Дөрвөн ухамсар", "Дөрвөн итгэл", "Хоёрыг хүрээлэх" зэргийг биелүүлэн, үндсэн хуулийн хүрээнд ажил үүргээ шударга, хариуцлагатайгаар биелүүлэх хэрэгтэйг тэмдэглээд ард иргэдийн амьдралын сайн сайхны төлөө байх хичээн ажиллахыг үүрэг болгов.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр