CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Баярын цахилгаан илгээв

07-09-2019 16:51

Энэ сарын 7-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Европын зөвлөлийн даргаар сонгогдсон Чарльз Мишельд баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: Өнөө Хятад Европын харилцааны хөгжил сайжирч, хоёр талын олон давхаргын харилцаа нягтарч, бодит хамтын ажиллагааны үр дүн баялагжиж, нийгэм соёлын солилцоо өргөн агуулгатай болж, дэлхийн үйл хэргийн явц дахь уялдаа хамтын ажиллагаа ихээхэн амжилтад хүрэв. Хятад Европын харилцааны урт хугацааны тогтвортой хөгжил хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлтэд эерэг нөлөөтэй юм. Олон улсын үйл хэрэгт Европ нэн чухал үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжинэ. Хятад Европын харилцааны хөгжлийг би маш чухалчилж, Мишель даргатай хамтдаа хичээж, Хятад Европын энх тайван, өсөлт, өөрчлөлт, соёл иргэншил зэрэг дөрвөн том түншийн харилцааг тасралтгүй урагшлуулан шинэ ахицад хүргэж, Хятад Европын ард түмэнд аз жаргал авчирч, дэлхийн хөгжил болон тогтвортой байдалд нэн их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Мөн өдөр, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян бас Мишельд цахилгаан илгээж баяр хүргэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ