CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хотын хог хаягдлыг нарийн ангилна

07-08-2019 15:19

 Хог хаягдлыг нарийвчлан ангилахаар авч хэрэгжүүлж байгаа төрийн бодлого сүүлийн үед хот суурингийн оршин суугчдын яриа хөөрөөний халуун сэдэв болоод байна. Орон сууц, хот байгуулалтын яамны мэргэжилтний хэлж буйгаар, энэ онд Хятад улс 213000000000 юань хөрөнгө оруулалт хийж 2020 хүртэл улсын хэмжээний томоохон 46 хотод хог төрөлжүүлэн цэвэрлэх иж бүрэн системийг суурьшуулах юм байна. Цаашид ч энэ аижл үргэлжилнэ. Азийн Нью Йорк хэмээн алдаршсан Шанхай хот энэхүү ажлыг бүрэн нэвтрүүлснээ энэ сарын 1-нд зарласан билээ. Цаашид Бээжин, Тяньжин, Шанхай, Чунчинь, Шижяжуань, Ханьдан, Тайюань, Хөх хот, Мүгдэн, Далянь, Чанчунь, Харбин, Наньжин, Жяньсү, Ханжөү,Нинбө, Хэфэй, Тонлин, Фужянь, Шямэнь, Наньчан, И чүнь, Жэньжү, Жинань, Тайань,Чиндао, Ү хань, И Чан , Чанша, Гуанжоу, Шэньжэнь, Наньнин, Хайкоү, Чэньдү, Гуанюань, Дэянь, Гүйянь, Күньмин, Лхас, Шигас, Шиань, Шянянь, Ланьжөү, Шинин, Инчуань, Өрөмч зэрэг хотуудад энэ ажил эхлэх юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр