CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Тайландад хулсны баавгайн үзэсгэлэн дэлгэгдэв

07-08-2019 15:59

“Хулсны баавгайн төрсөн нутаг” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 6-нд Тайландад нээлтээ хийлээ. Хоёрхон хоног үргэлжилж өнөөдөр хаалтаа хийх тус үзэсгэлэн Тайландын Чинмай амьтны хүрээлэнгийн хулсны баавгайн танхимд дэлгэгджээ. Энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн зургууд нь Хятадын Сычуань мужийн гэрэл зурагчин Жөү Мэнчи хэмээх уран бүтээлчийн гэрэл зургийн хальснаа буулгасан хулсны баавгайн зургууд аж.
 Сычуань муж нь хулсны баавгайн төрсөн нутаг гэгддэг бөгөөд хулсны баавгай үржүүлгийн газар тус мужийн нийслэл Чэндү хотод байдаг. Гэрэл зурагчин Жөү Мэнчи ч энэ нутгийн хүн бөгөөд Хятадын гэрэл зурагчдын холбооны Сычуань салбарын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн төдийгүй “China national geographic” сэтгүүлийн тусгай гэрэл зурагчин, хулсны баавгайн гэрэл зураг авдгаараа алдартай нэгэн гэнэ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ