CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Роботын хөлбөмбөгийн тэмцээнд Хятадын баг түрүүлэв

07-08-2019 15:57

 2019 оны Роботын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австралийн Сидней хотноо энэ сарын 7-нд буюу өчигдөр эхэллээ. Тэмцээн роботын хөлбөмбөг, үйлдвэрлэлийн робот, аврагч робот, гэр бүлийн болон залуучуудад зориулсан робот гэсэн таван томоохон төрлөөр долоо хоногийн хугацаатай зохион байгуулагдах юм. Харин өчигдөр болсон роботын хөлбөмбөгийн төрөлд Хятадын Жэжян их сургуулийн баг түрүүлж, тус төрөлдөө аварга гэдгээ дахин батлав. Ингэснээр Жэжян их сургуулийнхан дөрөв дэх удаагаа роботын хөлбөмбөгийн тэмцээний төрөлд түрүүлж байгаа нь энэ аж. Жэжян их сургуулийн багийн гишүүн Хуан Жэюань “Манай багийн бүх л робот гишүүдийн маань өөрсдийн бүтээл” хэмээн ярив. Тус баг нь 20 хүрэхгүй гишүүнтэй бөгөөд компьютер, механик инженерчлэл, автоматжуулалт гэх мэт олон төрлийн мэргэжилтнүүдээс бүрджээ. Түүнчлэн Бээжингийн мэдээллийн шинжлэх ухааны их сургууль болон Чинхуа их сургуулийн багууд ч мөн тэмцээнүүдэд амжилттай оролцсон гэнэ.
 Роботын дэлхийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд 200 гаруй багийн 2000 гаруй тамирчин оролцож байна. Анх энэ тэмцээнийг хиймэл оюун ухаан, роботын салбарын судалгаа шинжилгээ, хэрэглээг дэмжих зорилгоор 1997 оноос зохион байгуулж эхэлжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр