CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хагас жилд 310 мянган жуулчин хүлээн авсан эртний хот

07-08-2019 16:01

 БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны өмнөд хэсэг, Такламаканы цөлийн захад байрлах Кашгар хот хуурай уур амьсгалтай, нар шарсан, барагтаа бол бороо ордоггүй газар. Гэсэн ч энэ нь тус хотыг зорих жуулчдад огтхон ч нөлөөлдөггүй бөгөөд харин ч бүр эл хотыг зорьж очих шалтгаануудын нэг болдог байна.
Кашгар хотын Байгалийн үзэсгэлэнт газрын удирдлагын зөвлөлийн мэдээлж буйгаар 2019 он гарснаас хойшхи хагас жилийн хугацаанд тус эртний хотын хүлээн авсан жуулчдын тоо 310 мянгад хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад есөн хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Дашрамд дурдахад, 2000 гаруй жилийн түүхтэй Кашгар нь Шинжаан-Уйгарын хоёр дахь том хот төдийгүй оюун, шашин, соёлын төв нь аж. “Хэрэв та Кашгарт очоогүй бол Шинжаан-Уйгарыг үзээгүй, Шинжаан-Уйгарт очоогүй бол Хятадыг үзээгүйтай адил” гэх үг хүртэл байдаг гэнэ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ