CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Болгарын Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийв

07-04-2019 15:48

 Энэ сарын 3-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд дэхь Ардын их хурлын ордонд Болгарын Ерөнхийлөгч Радовтой хэлэлцээр хийсэн юм. Талууд Хятад-Болгарын уламжлалт харилцааг стратегийн түншлэлийн түвшинд ахиулан хөгжүүлэхээр санал нэгджээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Болгар бол Хятад улстай хамгийг эрт дипломат харилцаа тогтоосон улс орнуудын нэг. Хоёр орон энэхүү харилцаагаа 70 жилийн турш өргөжүүлэн хөгжүүлсээр иржээ. Олон улсын өнөөгийн нөхцөл байдал дахь тодорхой бус зүйл талуудын харилцаанд сорилт болж байлаа ч стратегийн түншлэлийн харилцаа болгон тэлэх нь Хятад-Болгарын харилцаанд шинэ агуулга нэмэрлэж, шинэ хүчээр сэлбэх юм. Манай хоёр улс бие биенээ харилцан хүндэтгэж, итгэлцлийн бат суурин дээр Засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын ойлголцлыг бэхжүүлж, аль алиныхаа үндсэн ашиг сонирхолыг хүндэтгэн дэмжинэ. Хятад Болгар хоёр орон олон улсын анхаарлын төв дэх асуудлуудад адил төстөй байр суурьтай байдаг, мөн олон талт үзэл баримтлалыг хамгаалдаг. Болгар нь Хятад улсын "Бүс ба зам " санаачилгад хамгийн түрүүнд нэгдсэн улс орны нэг гэдгийг онцоллоо.

Радов хариуд нь, Болгар-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор Хятад улсад айлчилж байгаадаа баяртай байна. Болгар-Хятадын харилцааг стратегийн түвшинд хүртэл дээшлүүлж, хоёр орны харилцааны үндсэн суурийг бэхжүүлнэ. "Бүс ба зам " санаачилга нь дэлхийн энх тайван тогтвортой хөгжилд нэн ашигтай. Болгар газарзүйн давуу байдлаараа Евроазийг холбон хөгжүүлэхэд хүчин зүтгэл гаргахыг эрмэлздэг. Мөн Хятад улстай худалдаа, транзит, агаарын тээвэр, логистик, санхүү, инновац, хүмүүнлэгийн салбарын солилцоо, хамтын ажиллагаанаа гүнзгийрүүлнэ. Хятадын хөрөнгө оруулагчдыг Болгарт урьж байна. Болгар олон талт үзэл баримтлалаар Дэлхийн худалдааны байгуулагын гишүүн орнуудтай хамтран ажиллана гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр