CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эмнэлгийн үйлчилгээ, эмийн бүтээгдэхүүнийг кодлож эхэллээ

07-04-2019 15:53

 БНХАУ эмнэлгийн үйлчилгээ, эм бэлдмэлийг стандартчилан кодлож эхэллээ. Тус улсын Эмнэлгийн үйлчилгээний хангамжийн газрын мэдээлж буйгаар, өвчнийг оношлох, мэс засал хийх, эмчийн хяналтад орох, зөвлөгөө өгөх зэрэг эмнэлгийн байгууллагын үзүүлдэг бүх л төрлийн үйлчилгээг тусгай кодоор тэмдэглэн нэгдсэн баазад оруулах юм.
Мөн эм, тарилга, эмчилгээнд хэрэглэдэг эд зүйлс, биоматериал, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ч кодлон нэгдсэн стандартад оруулах агаад ингэснээр эмнэлгийн салбарт судалгаа хийх, мэдээлэл цуглуулан боловсруулах зэрэг үйл явцыг илүү хялбар болгох юм. Түүнээс гадна технологийн дэвшлийг ашиглан алсын зайнаас мэс засал хийх, оношлогоо эмчилгээ хийхэд энэхүү стандарт кодыг ашиглаж болох нь.
Нөгөөтэйгүүр, өвчтөн, эмчлүүлэгчид онлайнаар төлбөр, тооцоо хийх, үйлчилгээний дараалалд дугаар авахад дээрх кодуудыг ашиглаж болно. Үүний зэрэгцээ эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, бэлдмэл нийлүүлэгч компаниудад зориулсан онлайн баазыг нээхээр төлөвлөж байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ