CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс бондын хоёр дахь том зах зээл болов

07-04-2019 15:51

БНХАУ үнэт цаас, хувьцаа, бондын  зах зээлээрээ АНУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгааг “Синьхуа” агентлаг онцлов. “China Central Depository & Clearing”  /CCDC/ компаниас гаргасан судалгаанаас үзэхэд энэ оны тавдугаар сарын байдлаар БНХАУ-аас гаргасан 1.8 их наяд юань буюу 273 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бондыг гаднын байгууллага, хөрөнгө оруулагчид эзэмшиж байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52.2 тэрбум юаниар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд хувьцаа эзэмшигчдийн дунд олон улс, гадаадын байгууллага, компани, хөрөнгө оруулагчид чамгүй хувийг эзлэх болов.
Түүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын хөрөнгө оруулалтын сан, хувьцаанд хөрөнгө оруулах нь сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа бөгөөд Үнэт цаасны улсын хяналтын газраас мэдээлж буйгаар, өнгөрсөн оны сүүлч гэхэд 444.8 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний үнэт цаас, хувьцааг эзэмших болсон нь 2014 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн тоо юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр