CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэнэ

07-03-2019 12:51

БНХАУ-ын Шанхай хотод ахуйн хог хаягдлыг шатааж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барьжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, хотын бүх хог хаягдлын гуравны хоёрыг энэхүү үйлдвэрт боловсруулах боломжтой аж.
18.9 га талбайг эзэлсэн энэхүү үйлдвэрт өдөр бүр 6000 тонн хаягдлыг хүлээн авч боловсруулна гэж төслийг хэрэгжүүлэгч “Шанхай Чэнтоу” группээс мэдэгдэж буй. Мөн хог хаягдлаас гаргаж авах авах эрчим хүчний хэмжээ жилдээ 1.5 тэрбум киловатт цагт хүрнэ гэсэн урдчилсан таамгийг гаргаад байгаа юм. Үйлдвэрийг ирэх есдүгээр сараас туршиж, ирэх оны эхээр бүрэн хүчин чадлаар ашиглалтад оруулан, эрчим хүч үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна.
Дашрамд өгүүлэхэд, энэ сарын 1-нээс Шанхай хотод хог хаягдлыг нарийвчлан ангилах журам хэрэгжиж эхэлсэн бөгөөд дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ч дотор нь хуурай, нойтон гэхчилэн ялган хүлээж авах юм. Ахуйн хаягдлыг ийнхүү нарийвчлан ялгаагүй тохиолдолд захиргааны хариуцлага тооцно гэдгийг ч иргэдэд анхааруулж байгаа билээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр