CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сугалааны борлуулалт буурч байна

07-03-2019 12:52

 БНХАУ даяар, тэр дундаа Бээжин хотын хэмжээнд сугалааны борлуулалт буурч байгааг “Синьхуа” онцоллоо. Энэ оны эхний таван сарын байдлаар сугалааны худалдааны эргэлт 35.3 тэрбум юань буюу 5.1 тэрбум ам.доллароор  хэмжигдэж байгаа нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад  12.7 хувиар буурсан үзүүлэлт ажээ.
Нарийвчлан авч үзвэл, сайн дурын байгууллагаас буяны үйлст зориулан гаргадаг сугалааны борлуулалт 15.7 хувиар, спортын уралдаан, тэмцээний бооцоот сугалаа 10 хувиар тус тус буурсан байгаа юм. Тус улсын сангийн яамнаас гаргасан тайланд өгүүлснээр, өнгөрсөн хугацаанд дээрх хоёр төрлийн сугалааны худалдаанаас олсон орлого 35.4 тэрбум юаниар хэмжигдэж буй.
Сугалааны худалдаанаас олсон орлогыг тодорхой хэсгийг зохион байгуулалтын зардал, шагналд зарцуулдаг бөгөөд зарим хэсгийг нийгмийн сайн сайхны төлөөх үйлс, нийгмийн халамжийн төсөлд зарцуулдаг аж. Харин улсын хэмжээнд авч үзэхэд, Сычуань, Аньхуй, Гүйжөү мужид сугалааны борлуулалт өссөн байна. Энэ дашрамд өгүүлэхэд, 2018 онд БНХАУ даяар 511.4 тэрбум юанийг сугалааны худалдаанаас олжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ