CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Өсвөр насныханд зориулсан нийгмийн үйлчилгээг дэмжинэ

07-03-2019 12:54

БНХАУ-ын Коммунист залуусын холбооны төв хороо, Иргэдийн захиргааны яамнаас хамтран өсвөр насныханд зориулсан нийгмийн үйлчилгээг дэмжих зорилгоор нэгдсэн удирдлага бүхий нэгж байгууллагыг үүсгэн байгууллаа.
 Өсвөр насныхан, залуусыг ажил хөдөлмөр эрхлэх, бизнесээ эхлүүлэхэд нь хууль эрхзүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, гэр бүл дэх харилцаанд нь сэтгэлзүйн тусламж, зөвлөгөө өгөх, хуулийн дагуу эрхийг нь хамгаалах, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах зэрэг олон төрлийн үйлчилгээг энэ байгууллага үзүүлэх ажээ.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн хувьд асуудалтай залууст туслах, үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төслийг ч хэрэгжүүлэх юм. Үүний зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйлсэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, сурч боловсрох эрхийг нь хамгаалахад чиглэсэн олон төрлийн арга хэмжээ, хөтөлбөр, аянг зохион байгуулахаар төлөвлөж буй юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр