CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян 2019 оны зуны давосын нээлтэд үг хэлэв

07-03-2019 12:36

 Энэ сарын 2-нд, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Далянь хотноо болж буй 2019 оны “ Зуны давос” арга хэмжээний нээлтэд үг хэллээ.
Тэрбээр, Давосын зуны чуулга уулзалтыг Хятад улсад нийт 13 удаа зохион байгуулж байна. Анх энэ арга хэмжээг Хятадад зохион байгуулах үед аж үйлдвэрийн шинэ ээлжийн хувьсгал дөнгөж эхэлж байсан. Мөн даяаршлын хурд нэмэгдэн,  салбарууд шинэ төлөв, шинэ технологи, бизнесийн шинэ хэв загварыг тасралтгүй бий болж байсан юм. Эдийн засгийн хөгжил зах зээлийн гол зарчим, хүчин зүйлд түшиглэнэ гэдгээ тодорхойлсон. Тиймээс зах зээлийн гол цогц болсон томоохон аж ахуйн нэгжүүдийг үргэлжлүүлэн эрчимтэй хөгжүүлэхийг бид хүсэж байна. Мөн улам олон жижиг дунд аж ахуйн нэгжүүд шинээр гарч ирэхийг бид дэмжинэ. Ингэж байж зах зээл болон ажил төрлийн салбарын түргэн өөрчлөлтөд зохицож чадна. Яг энэ утгаараа тэр үед Хятад улс чуулга уулзалтад “Шинэ буюу залуу манлайлагч” хэмээх гол сэдэв гаргаж, өнөөг хүртэл баримталж ирсэн нь маш чухал ач холбогдолтой. 13 жилийн өмнөх жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь томоохон аж ахуйн нэгж болон хөгжиж чадсан юм. Энэ бол Давосын зуны чуулга уулзалтын хамгийн чухал зорилго юм. Тухайлбал аж ахуйн нэгжүүдийн өсөж өндийж, хөгжиж дэвжих нь чухал индэр болж байна. Үүний зэрэгцээ зах зээлийн гол цогц болох аж ахуйн нэгжүүдэд шударга өрсөлдөж, хамтдаа хөгжих боломж олгох явдал болно гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр