CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өдөрт 350 мянган зорчигч тээвэрлэж байна

07-02-2019 13:28

Хятадын Бээжин-Шанхай чиглэлийн өндөр хурдны галт тэргээр өдөрт 350 мянган зорчигч тээвэрлэж байна. 2011 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийснээс хойш буюу сүүлийн найман жилийн хугацаанд өндөр ачаалалтай ажилласан бөгөөд нийтдээ нэг тэрбум гаруй зорчигчийг 944 мянган удаа тээвэрлэсэн тухай “Синьхуа” онцлов.
Тус улсын хамгийн том хоёр хот төдийгүй эдийн засаг, бизнесийн томоохон төвд тооцогддог Тяньжин, Нанжиныг холбосон өндөр хурдны энэхүү  галт тэрэгний замаар тээвэрлэж буй зорчигчийн тоо жилдээ тогтмол 20 хувиар өссөөр ирсэн бөгөөд баярын өдрүүд, бүх нийтийн амралтын өдрүүдээр илүү ачаалалтай байдаг аж.
Энэ дашрамд онцлоход, БНХАУ-ын өндөр хурдны төмөр замын сүлжээ дэлхийн хамгийн уртуудын нэгд тооцогддог бөгөөд 2018 оны байдлаар 29 мянган км-т хүрээд буй. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр