CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад эмч нар Гамбид тусламж үзүүллээ

07-02-2019 13:31

 Гамби улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад туслах хятад эмч нарын хоёрдугаар ээлжийн баг ажлаа  амжилттай дуусгаад эх орондоо буцан ирсэн талаар “Синьхуа” онцолжээ.
 Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэд 3500 өвчтөнийг хэвтэж эмчлүүлж, 245 өвчтөнд үзлэг хийж зөвлөгөө өгсөн бөгөөд 467 хүнд мэс засал хийж, 170 хүний амийг аварсан байна. Түүнээс гадна иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох лекц уншиж, зөвлөгөө өгчээ.
Гамбийн Ерөнхийлөгч Адам Барроу эмч нарын багт талархал илэрхийлж, хоёр орны эрүүл мэндийн салбарын цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ. БНХАУ, Гамбийн хамтын ажиллагааны хүрээнд 2017 оны зургаадугаар сараас эхний ээлжийн баг нэг жилийн хугацаатайгаар Банжулд ажиллаж эхэлсэн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр