CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Таван мужийн экспортын хэмжээ нэмэгджээ

07-02-2019 13:29

 БНХАУ-ын Өөрчлөлт, хөгжлийн улсын хорооноос мэдээлж буйгаар, энэ оны эхний таван сарын байдлаар тус улсын томоохон таван мужийн экспортын хэмжээ 660.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж, Хятадын нийт экспортын 68.9 хувийг эзэлж байна.
Тухайлбал, Жэжянь мужийн экспорт энэ хугацаанд 2.6 хувиар өсөж, 127.2 тэрбум ам.доллар хүрсэн бол Шаньдун мужийн энэ үзүүлэл 62.8 тэрбум ам.доллартай тэнцэж буй. Үүний сацуу Гуандун мужийн экспорт 240.1 тэрбум, Жяньсу мужийнх 154.6, Шанхай хотынх 76 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм.
Мөн гадаад худалдааны эргэлт 4.1 хувиар нэмэгдэж, 12.1 их наяд юаниар хэмжигдэж буйн дотор экспорт 6.1 хувиар өсөж 6.5 их наяд юаньд хүрсэн бол импорт 1.8 хувиар нэмэгдэж 5.6 их наяд юаньд хүрчээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ