CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

​Их хорийн Осакагийн дээд уулзалт олон талт үзлийг дэмжиж байна

07-01-2019 10:18

 

 Их хорийн удирдагчдын Осакагийн дээд уулзалт 29-нд өндөрлөв. Уулзалтаар тунхаг баталж, худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөт, шударга, гадуурхалгүй, ил тод, төсөөлж болохуйц, тогтвортой орчин бүрдүүлэхийн төлөө гишүүн орнууд хичээн ажиллаж, ДХБ-д өөрчлөлт хийхийг дэмжин, "Парисын хэлэлцээр"-т гарын үсэг зурсан талууд цаг уурын өөрчлөлтийг зохицуулах амлалтаа чанд хэрэгжүүлэхээр болжээ. Уулзалтын үеэр удирдагчид хоёр талт, олон талт гадаад харилцааны олон арга хэмжээ зохион байгуулж, Осакагийн хурлыг олон талт үзлийг хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэх чухал индэр болгон, олон улсын хамтын нийгэмлэгийн итгэл найдварыг нэмэгдүүлсэн юм.

 Уулзалтын үеэр, удирдагчид дэлхийн эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалт, инновац, байгаль орчин ба эрчим хүч, ажлын байраар хангах, эмэгтэйчүүдийн байр суурийг дээшлүүлэх, хөгжил, эрүүл мэндийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, идэвхтэй санал санаачилга дэвшүүлсэн байна.

 Үүний дотор БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дээд уулзалтын үеэр хэлсэн үг, мөн оролцсон хоёр талт, олон талт ажиллагаанд хүмүүс дээд хэмжээгээр анхаарал хандуулжээ. Тэрээр урилгаар уулзалтын удирдамжид хэлсэн үгэндээ: Их хорийн удирдагчид бодит жим ёсыг хүндэтгэж, хөгжлийн хандлагыг танин мэдэж, хамтын ирээдүйд чиглэх ёстой. Энэ нь дэлхийн эдийн засаг ба глобал засаглалын бэрхшээлтэй асуудлыг зохицуулахад чухал ач холбогдолтой юм гэжээ.


Хятад улс зах зээлээ цаашид нээлттэй болгож, импортыг нэмэгдүүлэн, худалдааны орчныг сайжруулж, эрх тэгш нөхцөл байдлыг бий болгон, эдийн засаг, худалдааны зөвшилцлийг ахиулах 5 арга хэмжээг зарласан нь Хятад улс нээлттэй байдлыг өргөжүүлэх амлалтаа идэвхтэй хэрэгжүүлж, эдийн засгийн даяаршлыг шинэ хүчээр сэлбэж буйг харуулж байна.

Хурлын төлөөлөгчид идэвхтэй хариу тусгал гаргаж, Ши Жиньпиний хэлсэн үгийг өндрөөр үнэлжээ. Ши Жиньпин хамтын ажиллагаа, инновац, хөгжлийн үзэл баримтлалыг онцолж, дэлхийн хөгжлийн зүг чигийг заасан байна. Түүний санаачилж буй олон талт үзэл нь олон улсын хамтын нийгэмлэг үнэнхүү хүсэн хүлээж буй шаардлагатай зүйл юм. Нээлттэй байдлаа өргөжүүлж буй нь Хятадын хамтын ажиллагааны түншүүдэд улам их боломж олгоно гэдэгт итгэж байна гэжээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга харилцан хүндэтгэсэн, шударга ёсны, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоох, шинэ зах зээлийн орнууд, хөгжиж буй орнууд улам хөгжихөд тустай нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засаг болгон бүтээн байгуулах, улс төрөөр бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах зэрэг сэдвээр улс орнуудын болон олон улсын байгууллагын удирдагчидтай гүнзгий ярилцаж, дэвшүүлсэн үзэл баримтлал, санаачилга, арга хэмжээ нь эдийн засгийн болон аюулгүй байдлын тогтворгүй бараан сүүдэрт байгаа олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг нэмэгдүүлж, олон улсын засаглалын өөрчлөлтөд арга зам зааж өгсөн юм.
 

 Ши Жиньпин дарга АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай дахин уулзаж, хоёр орны төрийн тэргүүн нар зохицуулалт, хамтын ажиллагаа, тогтвортой байдлаар үндсэн чиг болгосон Хятад, Америкийн харилцааг ахиулах, эрх тэгш, харилцан хүндэтгэсэн зарчмын дагуу эдийн засаг, худалдааны зөвшилцлийг сэргээхийг зөвшөөрч, Америкийн тал Хятадын талын бараа бүтээгдэхүүнээс гаалийн нэмэлт татвар шинээр хураагүй болсныг анхаарууштай юм. Уулзалтаас уламжилсан эерэг дохио хоёр орны иргэдийн сэтгэл, дэлхий нийтийн хүсэл эрмэлзэлд нийцсэн бөгөөд зах зээлийн тулгамдсан сэтгэлгээг намжаахад тустай юм.

 Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга Японы ерөнхий сайд Абе Шинзотой уулзаж, Хятад, Япон харилцан хамтын ажиллагааны түнш, харилцан заналхийлэхгүй зэрэг улс төрийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, эмзэг асуудлыг зүй зохистой шийдвэрлэх, зөрчил маргааныг бүтээлчээр тогтоон барих зэрэг арван талт нийтлэг ойлголтод хүрсэн байна.

 Олон талт үзлийг дэмжих нь уулзалтад оролцсон улс орнууд болон олон улсын байгууллагын удирдлагуудын Осакад олон удаа өгсөн дохио юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериш: Олон улсын өнөөгийн нөхцөл байдал маш чухал үе шатандаа байна. Худалдааны нөхцөл байдал, Персийн булангийн асуудал хурцадмал байдалд орж, дэлхий нийтээрээ олон талт үзлийг дэмжиж, хуулийн засаглалыг мөрдөх хүсэл эрмэлзэл хүрэлцэхгүй байна гэж үзсэн бөгөөд Хятад улсын Бүс ба зам санаачилга, Хятад-Африкийн хамтын ажиллагааны “Найман том үйл ажиллагаа”, "Африкийн холбооны 2063 оны хөтөлбөр" болон НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй дээд хэмжээнд уялдаж, Африкийн хөгжлийг дэмжих хүчин бүрдүүллээ гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын нэг талт үзэл баримтлал, дэлхийн дэг журамд тулгуурлах дүрэм дутагдаж буй нь зарим бүс нутгийн байдлыг хурцатгалаа хэмээн шүүмжилжээ. Олон талт үзэл болон олон улсын дэг журмыг хамгаалах нь ийнхүү Осакагийн дээд хэмжээний уулзалтын хамгийн хүчтэй дуу хоолой болжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр