CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

5G технологиос 900 тэрбум ам.долларын ашиг олно

07-01-2019 15:20

 5G сүлжээг иргэдийн амьдралд нэвтрүүлснээр ирэх 15 жилийн хугацаанд 900 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ашгийг Азийн эдийн засагт оруулна гэсэн таамгийг  GSMA /Global System for Mobile Communications Alliance/ байгууллагаас гаргасан тайланд онцолжээ. БНХАУ-ын Шанхай хотод зургадугаар сарын 26-28-ны өдрүүдэд болсон Үүрэн холбооны дэлхийн чуулганы үеэр энэхүү тайланг танилцуулсан тухай “Синьхуа” мэдээлэв.
2018-2025 онд Азийн орнуудад 5G сүлжээг нэвтрүүлэхэд үүрэн холбооны оператор компаниуд, технологийн “аваргууд” 370 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг оруулахаар төлөвлөж байгаа юм. “Азийн орнууд 4G технологийг урьдын адил өргөн хэрэглэж байгаа ч  үйлчилгээ, бизнес, аж үйлдвэр, анагаах ухаан зэрэг маш чухал, олон салбарт дэвшил авчрах шинэ үеийн технологид хөрөнгө оруулсаар байна” гэж GSMA-ын Ерөнхий захирал Матс Гранрид онцолж буй.
Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар, 2025 онд Азийн үүрэн холбооны операторуудын 18 хувь нь 5G сүлжээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй буй. Тухайлбал, БНХАУ-ын хэмжээнд одоогийн байдлаар 5G сүлжээг бүх томоохон хот, мужийн хэмжээний хотод туршаад байна.
Энэ дашрамд дурдахад, Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд 18 сая хүн үүрэн холбоо, технологийн салбарт ажиллаж, 165 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний орлогыг бүсийн эдийн засагт оруулжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ