CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Урьдчилан сэргийлэх эм, тарилгад тавих хяналтыг чангатгана

07-01-2019 15:18

БНХАУ-д аливаа өвчнөөс урьдчилсан сэргийлэх эм бэлдмэл, тарилгад тавих чанарын хяналтыг сайжруулах, хуурамч вакцин худалдах, хэрэглэх, хүмүүст зарж борлуулсан тохиолдолд ногдуулах шийтгэлийг чангатгах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт баталсныг “Синьхуа” мэдээллээ.
Энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх энэ хуулийн хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийг хамгаалах байгууллага, эм бэлдмэлд хяналт тавих албад, хууль сахиулагчид хамтран ажиллаж, эхний ээлжинд урьдчилан сэргийлэх эм бэлдмэлд тавих хяналтын нэгдсэн системийг бий болгохоор төлөвлөж байна.
БНХАУ-ын хэмжээнд хуурамч эм бэлдмэл худалдаж борлуулсан, вакцин буруу хэрэглэснээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол цөөнгүй гарч байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар буй. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ