CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дональд Трамп, Ким Жон Ун нар Цэрэггүй бүсэд уулзав

07-01-2019 13:57

 БНСУ-д айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 6-р сарын 30-нд БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унтай цэрэггүй бүсэд уулзжээ. Тэд цэрэггүй бүсээс хилийн шугамыг даван БНАСАУ-ын талд очсон түүхэн үйл явдал болсон юм. Солонгосын дайн дууссанаас хойш БНАСАУ-ын нутагт АНУ-ын Ерөнхийлөгч анх удаа хөл тавьсан уг тэмдэглэлт явдал нь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Энэ нь Сингапур, Ханойн уулзалтын дараах, хоёр улсын төрийн тэргүүний гурав дахь удаагийн уулзалт юм. Өнөөдөр буюу 7-р сарын 1-нд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарыг 6-р сарын 30-нд Цэрэггүй бүсэд уулзалт хэлэлцээ хийсэн тухай мэдээлэхдээ “БНАСАУ, АНУ хоёр орны удирдагчид энэ удаагийн хэлэлцээний үр дүнд “сэтгэл хангалуун” байна, “бүтээлч яриа хэлцлийг сэргээж, идэвхтэй ахиулахыг хоёр тал зөвшөөрсөн” гэжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ