CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад жуулчид Иранд визгүй зорчино

07-01-2019 15:22

Ираны эрх баригчид БНХАУ-ын жуулчдад 30 хоногийн хугацаатай визгүй зорчих дэглэмийг баталлаа. Тус улсын Аялал жуулчлал, соёлын өвийн газраас энэ талаар мэдэгдсэн талаар “Синьхуа” агентлаг онцолжээ. Өнгөрсөн долоо хоног Ираны Төрийн тэргүүн Хасан Роухани зарим орны жуулчдыг визгүй нэвтрүүлэх санаачлага гаргасан юм.
2018 оны байдлаар Иранд 7.8 сая гадаад жуулчин зорчсон бөгөөд энэ нь 2017 онтой харьцуулахад 52 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. “Синьхуа” агентлагийн онцолж буйгаар, Ойрхи Дорнод, Төв Азийн орнуудыг зорьж буй хятад жуулчдын тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байгаа бөгөөд тэр дундаа Иранд очиж буй хүмүүсийн тоо ч чамгүй хувийг эзэлж буй. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр