CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

06-28-2019 11:31

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 28-нд Японы Осака хотноо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Ши Жиньпин: Хятад улс олон талт үзлийг эрс дэмжиж, НҮБ-ын олон улсын үйл хэрэгт идэвхтэй оролцохыг дэмжсээр ирсэн. Нөхцөл байдал улам хүнд болох тусам НҮБ-ын нэр хүнд, үйлдэл улам чухал болно. НҮБ-ын удирдлагаар илүү эв нэгдэж, ахиц дэвшил гаргахыг хүсэж байна. Хятад улс бодит үйл ажиллагаагаараа НҮБ болон Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн ажлыг дэмжих болно. Сүүлийн үед, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, ялангуяа, Персийн булангийн нөхцөл байдал эмзэг байдалд ороод байна. Хятад улс энх тайвны талд зогсож, дайн дажныг эсэргүүцнэ. Талууд хүлээцтэй байж, яриа хэлэлцээрийн аргаар зөвшилцөж, бүс нутгийн энх тайвныг хамгаалах ёстой гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
502 Bad Gateway

502 Bad Gateway


nginx