CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Шинзо Абэтэй уулзав

06-28-2019 11:23

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 27-нд Японы Осакахотод тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсаныг Синьхуа агентлаг мэдээллээ. 

Ши Жиньпин: Одоо дэлхий ертөнцөд зуун жил тохиогоогүй их өөрчлөлт гарч, дэлхийн засаглалын тогтолцоог дахин байгуулж, олон улсын байдалд ихээхэн өөрчлөлт гарч байна. Хятад, Япон хоёр улам их хамтын ашиг сонирхол, хамтдаа анхаарал хандуулж байгаа асуудалтай болоод байна. Энэ онд БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой тохиож, Япон улс ч Райвагийн үед орлоо. Бид шинэ цаг үед тохирсон Хятад, Японы харилцаа тогтоохоор хамтдаа зүтгэж, Хятад, Японы харилцааг дэлхийн энх тайвныг хамгаалж, хамт хөгжихийг дэмжсэн чухал, идэвхтэй хүчин зүйл болгох хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: Хоёр тал Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичгийг хэлбэрэлтгүй баримталж, Хятад, Япон “харилцан хамтын ажиллагааны түнш, харилцан заналхийлэхгүй” улс төрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, Хятад, Японы харилцааг энх тайван, найрсаг, хамтран ажилласан зөв замаар хөгжүүлэх хэрэгтэй. Эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалт, гуравдагч зах зээл дэх хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаа гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны шинэ цэг бий болгон, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг идэвхтэй ахиулах хэрэгтэй. Бид Японы аж ахуйн нэгжийн Хятадтай хамтын ажиллагаагаа өргөтгөж, Хятадын хөгжлийн шинэ боломжийг хуваалцахыг сайшаана. Бүс ба замыг хамтдаа байгуулах санаачилга нь Хятад, Японы харилцан ашигтай хамтын ажиллагаанд өргөн боломж нээж байна. Японы тал идэвхтэй оролцохыг хүсэж байна гэжээ.

Шинзо Абэ: Япон, Хятадын харилцаа хөгжлийн зөв замд буцаж орсонд их баяртай байна. "Япон, Хятадын энх тайван, найрамдлын гэрээ” зэрэг хоёр орон хоорондын улс төрийн чухал баримт бичгийг баримтлахад Японы тал бэлэн байна. "Өрсөлдөөнөө зохицуулалт болгон харилцан хамтын ажиллагааны түнш, харилцан заналхийлэхгүй" байх нийтлэг ойлголтын дагуу Хятадын талтай хамтдаа хичээж, шинэ эрин үеийн шаардлагад нийцсэн Япон, Хятадын харилцаа тогтоож, урт хугацаанд тогтвортой хөгжихийг баталгаажуулах хэрэгтэй. Хоёр орон дээд давхаргын хэлхээ холбоо яриа хэлцлээ нягтруулах хэрэгтэй. Би Японы засгийн газрын нэрийн өмнөөс Ши Жиньпин дарга таны ирэх оны хавар Японд төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг улам дээд шатанд гаргахыг урьж байна. Хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, инновац зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөхөд Японы тал бэлэн байна. Хоёр орны аж ахуйн нэгжид харилцан шударга, нээлттэй, ил тод, гадуурхахгүй зах зээлийн орчин бүрдүүлж өгөхийг хүсэж байна. Хоёр орны иргэдийн найрсаг солилцоог урамшуулж, залуучуудын солилцоонд дэмжлэг үзүүлэх энэ оны арга хэмжээг сайтар зохион байгуулж, иргэдийн найрсаг сэтгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хятадын талтай хамт эмзэг асуудлыг зохистой зохицуулж, Зүүн тэнгисийн зэрэг талын санал зөрөлдөөнөө үр ашигтай хяналтдаа авахад Японы тал бэлэн байна гэжээ.

Хоёр тал бас Солонгосын хойгийн байдал зэрэг асуудлаар санал солилцсон юм. Шинзо Абэ: Ши Жиньпин даргын саяхан БНАСАУ-д айлчилсныг Япон тал дээд хэмжээнд сайшааж байна. Энэ айлчлал Солонгосын хойгийн тогтвортой байдлыг ахиулах талаар чухал, бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Орон нутгийн цагаар 27-ны 13 цагт, Хятад улсын дарга Ши Жиньпиний суусан тусгай онгоц Японы Осака хотын олон улсын онгоцны буудалд газардлаа.

Ши Жиньпин дарга Японы ерөнхий сайд Абе Шинзогийн урилгаар тус улсын Осакад болох Их Хорийн удирдагчдын XIV уулзалтад оролцох юм.

Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга БРИКС-ийн орнуудын удирдагчдын албан бус уулзалт, Хятад, Орос, Энэтхэгийн удирдагчдын албан бус уулзалт, Хятад, Африкийн удирдагчдын уулзалт, мөн олон орны удирдагчтай хоёр талт уулзалт хийх болно.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ