CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад Япон улс энх тайванч хөгжлийг эрхэмлэнэ

06-28-2019 11:30

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах үеэрээ Хятад, Япон хоёр улс энх тайванч хөгжлийн замаар бие биеэ дэмжин замнах болно гэдгийг хоёр орны удирдагч дахин нотолжээ.Хоёр тал аюулгүйн салбарын солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талын аюулгүйн харилцааг бүтээлчээр идэвхтэй байгуулан, тогтвортой, стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцан итгэлцлийг алхам алхмаар тогтоох хэрэгтэй гэж хоёр орны удирдагч цохон тэмдэглээд гадаад харилцаа, аюулгүй салбарын яриа хэлцлээ эрчимжүүлэхийг санал нэгтэй зөвшөөрчээ. Эмзэг асуудлыг зохистой зохицуулж, санал зөрөлдөөнөө бүтээлчээр хяналтдаа байлгахыг Хятад, Япон хоёр орны удирдагч зөвшөөрсөн юм. Хоёр тал Зүүн тэнгисийн асуудлын тухай зарчимт нийтлэг ойлголтыг үргэлжлэн хэрэгжүүлж, Зүүн тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалан, Зүүн тэнгисийг энх тайван, хамтран ажилласан, найрсаг тэнгис болгох зорилтыг биелүүлэхийг хоёр орны удирдагч мөн зөвшөөрсөн байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ