CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад Японы удирдагч нар хэлэлцээ хийв

06-28-2019 11:25

27-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Осакад Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай хэлэлцээ хийсэн байна.

Ши Жиньпин: Сүүлийн жилүүдэд би Ерөнхий сайд Абэтай нягт харилцаа холбоотой байж, хамтдаа хоёр орны харилцааг сайжруулан хөгжүүлж, Хятад-Японы харилцааг олон жилийн туршид байгаагүй шинэ уур амьсгалыг бий болгосон. Энэ жил бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Япон улс ч зангилаа цаг үед орж, хоёр орны харилцаа түүхэн шинэ эхлэл үеийг туулж байна. Японтой хамт дээд зиндааны стратегийн манлайллыг бэхжүүлж, шинэ эриний шаардлагыг хангасан Хятад-Японы харилцааг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Их Хорийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт нь дэлхийн эдийн засгийн төвөгтэй нөхцөл байдлын хүрээнд зохиогдож байгаа болохоор олны анхааралд орж байна. Дээд хэмжээний уулзалтаар нийтлэг ойлголтод хүрч, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамгаалах талаар тодорхой тохиог өгч, дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд шинэ хүчин сэлбэхийг хүсэж байна гэжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр