CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын удирдагчийг Японд төрийн айлчлал хийхийг урив

06-28-2019 11:29

Өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Осака хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ Японы засгийн газрын нэрийн өмнөөс Ши Жиньпин даргыг ирэх оны хавар Японд төрийн айлчлал хийхийг урьжээ. Ши Жиньпин дарга зарчмын хувьд урилгыг хүлээн авснаа мэдэгдсэн бөгөөд хоёр орны удирдагчид айлчлалын товыг тодорхой болгохыг Гадаад харилцааны яамддаа үүрэг болгосон байна. 

  Энэхүү уулзазлтын үеэр Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичигт тогтоосон олон зарчмыг баримталж, Хятад, Японы харилцан хамтын ажиллагааны түнш, харилцан заналхийлэхгүй байх улс төрийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, өрсөлдөөнийг зохицуулах үзэл баримтлалын дагуу Хятад, Японы харилцааг зөв голдрилоор тогтвортой урагш хөгжүүлнэ гэж хоёр орны удирдагчид дахин нотолсон байна. Мөн Хятад, Япон хоёр орны удирдагчид нягт хэлхээ холбоогоо хэвээр хадгалж, дээд давхаргын удирдлагаар улс төрийн итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ