CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

БНХАУ-ын дарга Японыг зорив

06-27-2019 13:04

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар тус улсын Осакад болох Их 20-ын удирдагчдын 14-р уулзалтад оролцохоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-р сарын 27-нд тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга Дин Шюэшян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн Дэд ерөнхий сайд Лю Хэ, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жэчи, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дэд дарга, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн нар айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ