CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад 46 дахь Бэйдөү хиймэл дагуулаа амжилттай хөөргөв

06-26-2019 15:13

Хятад улс Сичан хиймэл дагуул хөөргөх төвөөс “Чанжэн 3B” зөөгч пуужин ашиглан 46 дахь удаагийн Бэйдөү навигацийн хиймэл дагуулыг зургадугаар сарын 25-ны 02:09 цагт амжилттай хөөргөжээ. Түүнчлэн энэ нь “Бэйдөү 3” системийн 21 дэх хиймэл дагуул гэнэ.

Хиймэл дагуул тойрог замд хэд хэдэн удаа туршилт хийсний дараа өмнө нь хөөргөсөн “Бэйдөү 3” системийн 20-н хиймэл дагуултай хамт ажиллаж, системийн хамрах хүрээ, байршлын нарийвчлал, үйлчилгээний хүчин чадлыг сайжруулахаар ажиллах юм. Тус хиймэл дагуулыг Хятадын Сансарын технологийн академи, Сансарын шинжлэх ухаан, технологийн корпораци бүтээжээ. Мөн энэ нь “Чанжэн” зөөгч пуужингийн хөөргөсөн 307 дахь хиймэл дагуул аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ