CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Панам Хятадад мах экспортолж эхлэв

06-26-2019 15:15

Панам улсын “Cork meat” компани Хятад улсад энэ сарын 22-ноос үхрийн мах экспортолж эхэлжээ. Энэ нь Панам улс Хятадад анх удаа үхрийн мах, махан бүтээгдэхүүн экспортолж байгаа үйл явдал гэнэ. Панамын ерөнхийлөгч Баррера “Ирэх 18 сарын хугацаанд 5000 тонн үхрийн мах Хятад руу гаргана. Панамын мал аж ахуйн салбар үүнээс ихээхэн ашиг хүртэх болно” хэмээн мэдэгджээ. 

Дашрамд дурдахад, Панам улс өнгөрсөн 2017 онд Тайваньтай тогтоосон урт хугацааны дипломот харилцаагаа тасалж, Хятадтай харилцаа тогтоосон юм. Ингэхдээ “Дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс оршин тогтнож байгаа бөгөөд Тайвань бол түүний нэг хэсэг юм” гэж мэдэгдсэн байдаг. Түүнчлэн Хятадын компаниуд Панамд боомтууд барьж байгаа бөгөөд Панамын сувгийн ойр орчмын бүс нутгийг хөгжүүлэх тендерт оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж буй юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ