Шанхайн кино наадмын “Алтан цом”-ын эзэд тодорлоо
06-25-2019 10:11
БНХАУ-ын Шанхай хотын Диснейлэндийн усан хүрээлэнд 90 гаруй төрлийн шувууг нутагшуулан үржүүлж байна. Одоогоос хоёр жилийн өмнө соёл, амралтын хүрээлэн ашиглалтад орж эхлэхэд нуур, цөөрөмд нь нийт 60 орчим шувуу байсан юм. “Усан хүрээлэнгийн шувуудын дотор Хятадын зөвхөн баруун хязгаар, эсвэл хойд нутагт байдаг, ховор төрлийн шувууг ч одоо нутагшуулсан” гэж Диснейлэндийн мэргэжилтнүүд онцолж байна.
Диснейлэндийн зочид буудлуудтай зэрэгцээ орших усан хүрээлэн нь хиймэл нууртай, бутлаг модод тарьсан ойтой, шувууд болон амьтад амьдрах таатай орчинг бий болгосон нь жуулчдад ихээхэн таалагддаг аж.
Энэ дашрамд өгүүлэхэд, “Уолт Дисней” болон Шанхайн “Шэнди” групптэй хамтран байгуулсан амралт, зугаалгын хүрээлэн нь эх газартаа эхнийх, дэлхийд зургаа дахь Диснейлэнд бөгөөд аялал жуулчлалын салбарт чамгүй орлого олдог, жуулчдын хамгийн их очдог газрын нэг болоод байгаа билээ.