CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Агаарын тээврийн эргэлт нэмэгджээ

06-25-2019 14:21

Энэ оны эхний таван сарын байдлаар БНХАУ-ын агаарын тээврийн эргэлт нэмэгдэж, тэр дундаа олон улсын ачаа болон зорчигч тээврийн эзлэх хувь өссөн байна. Хятадын иргэний агаарын тээврийн  /CAAC/ удирдлагаас мэдээлж буйгаар, тавдугаар сард зорчигч тээврийн эргэлт 8.7 хувиар нэмэгдэж, 54 саяд хүрсэн бөгөөд энэ нь өмнөх  сарын үзүүлэлттэй харьцуулахад 4 хувиар нэмэгдсэн тоо юм. 

Үүний зэрэгцээ олон улсын нислэгээр зорчиж буй хүмүүсийн тоо зургаан саяар нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.7 хувиар дээшилсэн үзүүлэлт болохыг энэ дашрамд дурдсан байна. Харин нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд зорчигч тээврийн эргэлтийг авч үзвэл, улсын хэмжээнд нийт 268 сая хүн агаарын тээврийг ашиглан зорчсон байгаа юм. 

Хятадад сүүлийн жилүүдэд гаднын улсууд руу аялах жуулчдын тоо эрс нэмэгдэж, АНУ, Европын орнууд жуучлуулдаг компанийн тоо ч нэмэгдсээр байгаа нь агаарын тээврийн салбарт ч нөлөөлж байгаа билээ. Бүх нийтийн амралтын өдрүүд, баярын үеэр агаарын тээврийн компани, нисэх онгоцны буудлын ачаалал нэмэгдэж, шаардлагатай тохиолдолд тусгай чиглэлд нисэх онгоцыг ч гаргадаг болж буй.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр