CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

АСЕАН-ий дээд хэмжээний уулзалт болов

06-25-2019 10:15

АСЕАН-ий 34 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт Тайландын нийслэл Бангкок хотноо боллоо. Уулзалт энэ сарын 22-23-ны хооронд үргэлжилсэн бөгөөд Тайландын Ерөнхий сайд Ба Ю нээлтийн үг хэлжээ. АСЕАН-ий орнуудын удирдагчид энэхүү дээд хэмжээний уулзалтаар “Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” (RCEP)-ийг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон гэнэ.

АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдсэн 10 улс багтдаг байна. Анх 1967 онд Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин улсуудын гадаад хэргийн яамны сайд нар Тайландын Бангкок хотноо “Бангкокын тунхаглал”-д гарын үсэг зурснаар тус нийгэмлэгийн суурийг тавьжээ. Бүс нутагт эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн дэвшил, эдийн засгийн түргэн өсөлт, аж үйлдвэр, тээвэр, худалдааны салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийт орнуудын ашиг сонирхлын үүднээс хамтын ажиллагаа, худалдааг хөгжүүлэх нь АСЕАН-ий гол зорилго юм. 

 

 

 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр