CCTV.com Монгол > Мэдээ > Мэдээ

“Ногоон” эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ

06-25-2019 09:55

Байгальд ээлтэй буюу нар, салхи, усны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталж, энэ салбарыг цаашид хөгжүүлэхээ БНХАУ-ын Юннань мужийн захиргаа мэдэгдлээ. Тамхины үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг тус муж энэ салбарын оронд эрчим хүч, тэр дундаа “ногоон” эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийн тодорхой хувийг үүнээс бүрдүүлэх зорилт тавиад байгаа юм. 

Одоогийн байдлаар Юннань мужийн хэмжээнд 62 сая кВт-ын эрчим хүч үйлдвэрлэх чадалтай УЦС байгаа бөгөөд хүчин чадлыг нь цаашид 104 сая кВт хүртэл нэмэгдүүлэх боломжтой. 

Мөн салхин станцууд, нарны эрчим хүчний үүсгүүрийн хэрэглээ ч чамгүй өндөр түвшинд байгааг мужийн удирдлага онцолж буй. Тухайлбал, энэ оны эхний таван сарын байдлаар ус, салхи, нарны станцаас үйлдвэрлэсэн эрчим хүчний өртөг 16.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 2020 он гэхэд энэ салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний эргэлт 140 тэрбум юань буюу 20 тэрбум ам.долларт хүрэх боломжтойг “Синьхуа” агентлаг онцолж байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ