CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

21 дэх хиймэл дагуулаа хөөргөв

06-25-2019 14:23

6-р сарын 25-ны 02 цаг 09 минутад Хятад улс Шичаны хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-III-Б зөөгч пуужингаар Бэйдөү /Долоон бурхан/ 46-р навигацын дагуулыг амжилттай хөөргөлөө. Энэ бол Бэйдөү-III системийн сүлжээний бүлэглэлийн 21 дэх хиймэл дагуул юм. Холбогдох эх сурвалжийн мэдээлж байгаагаар, иж бүрэн тойрог замын туршилт хийсний дараа, энэ дагуул урьд нь хөөргөсөн Бэйдөү-III системийн 20 хиймэл дагуултай хамт сүлжээнд ажиллаж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд Бэйдөү системийн бүрхэх болон үйлчилгээний хүчин чадлыг дээшлүүлэх болно. Энэ бол иж бүрэн Чанжэн зөөгч пуужингаар хийж буй 307 дахь хөөргөлт юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр