CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Азийн зааныг хамгаалах шинэ төв байгуулагдлаа

06-21-2019 15:26

 Устаж үгүй болохын ирмэгт тулсан Азийн зааныг хамгаалах судалгааны шинэ төв, мөн үржүүлэг хэлтүүлгийн шинэ бааз Хятадын Юннань мужид байгуулагджээ. Мужийн хамгийн олон зэрлэг заантай бүс нутаг болох Сишуанбаньна-Дай автомат тойрогт үйл ажиллагаа явуулах шинэ төв нь олон улсын хамтарсан судалгаа шинжилгээг дэмжихийн сацуу зааны тархац нутаг, хүрээлэн буй орчин, зааны зан төлөв, генийн мэдээлэл зэргийг голчлон судлах аж. Мөн заан, хүн хоорондын харилцааг судалж, элдэв эрсдэлээс сэргийлэхэд анхаарах гэнэ.
Юннань нь зэрлэг заантай Хятадын цорын ганц муж бөгөөд 1970-аад онд 170 хүрэхтэй үгүйтэй байсан тоо толгой нь төрийн бодлого, нэгдсэн хамгаалалтын дүнд өдгөө 300 болтлоо өсөөд буй аж. Сишуанбаньна-Дай тойрогт анх 2009 онд Азийн зааныг хамгаалах судалгааны төв байгуулагдсан ч зааны сүрэг тархсан өргөн уудам нутгийг бүхэлд нь хянах хүндрэлтэй байснаас ийнхүү ажиглалт судалгааны төв, үржүүлгийн баазыг шинээр байгуулжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ